cherry

. 2011-02-18 - Гэр бүл салалт ба хүүхдийн хүмүүжил

Ангилал: эцэг эхэд
Гэр бүл салалтын дараах хүүхдийн хүмүүжил
2010 оны 7 сарын 22
Энэ бол нилээд хэцүүхэн сэдэв байсаар ирсэн. Эцэг эх нь салсан эсвэл хол амьдрахаас аргагүйд хүрсэн тохиолдолд хүүхэддээ хэрхэн зөв ойлгуулж яаж харьцвал зохих вэ? Эцэг эхчүүд хүүхдээ ямар хугацаанд хэн нь авах вэ гэсэн хуваарь гаргадаг. Тэд үүнийгээ хүүхдэд нь таалагдаж байгаа эсэх талаар ер боддоггүй. Хүүхдийнхээ саналыг сонсож гаргасан хуваарьтаа өөрчлөлт оруулах нь зүйтэй.
Хүүхэд 2 газар амьдрах нь:

Хаана очиж амьдрах тухай тогтсон хуваарьтай байх нь сайн болон муу талуудтай. Та магадгүй яаж хуваарилвал зохих талаар нэлээд туршсан байх. Урт хугацаагаар аавтайгаа, эсвэл ээжтэйгээ байх ямар бол. Энэ нь бас нийгмийн хэрэгцээ, нөхцөл байдлаас хамаарна. Сургууль нь хэнийх нь гэрт ойрхон байна. Тэнд хичээл амартал байх нь мэдээж. Удаан хугацаагаар аль нэгнийд нь амьдрахад хүүхдээ илүү анхаарч бас үйлдлийг нь хянах боломжтой. Мөн хүүхэд байнга хоёр талд гүйгээд байхгүй учир илүү амар тайван байдлыг мэдэрнэ.

Хоёр өөр гэр, хоёр өөр ор мөн магадгүй хойд эцэг эх. Гол нь харилцаа, эцэг эхийн үүргээ ухамсарлаж, хүүхэддээ сургахдаа ижил баримтлалтай байж, эцэг эхийн хооронд соёлтой боловсон харилцах хэрэгтэй. Хэрэв тэдний гэр хоорондоо ойрхон байдаг бол илүү хялбар. Салсан хэдий ч хүүхдийнхээ хүмүүжил ирээдүйд хариуцлага хүлээж зөвлөлдөх цаг гарга. Зарим нийтлэг хуваариас авч үзье.

Амралтын өдрүүдэд уулзах эрх 48 цагийн турш хүүхэдтэйгээ хамт байх боломж. Магадгүй огт уулзах эрхээ хасуулсан эцэг эсвэл эхэд энэ хангалттай хугацаа. Харин бусдынх нь хувьд ийм бага хугацаанд хүүхэдтэйгээ хамт байх нь боломжгүй хэрэг гэж санагддаг. Олонх эцэг эхчүүд хүүхэдтэйгээ байнга харилцаж цуг цагийг өнгөрөөж үүрд хамт амьдрахыг л хүснэ. Салсан хоёр нэгнээ үзэн ядаж, байнга нөгөөгөө буруутгаж хэрэлдэж байгаагаа хүүхэддээ харуулбал үрийнхээ амьдралыг бараан сүүдрээр хучсантай адил.
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. Энхрашаан
. нацагням
. Мижиддорж
. Ариунаа
. сараа
. должинсүрэн
. мядаг

Найзууд

Бичлэг: 22 » Нийт: 23
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax