cherry

. 2011-02-22 - Бага насны хүүхдүүдтэй аав, ээж нарт

Ангилал: эцэг эхэд

Бага Сургуулийн сурагчдын аав, ээж нарт:

Булбарайхан булцгар хуруундаа харандаа бариад хорвоо ертөнцийг өөрийнхөөрөө тунгаан, бясалгаж  суугаа бяцхан "амьтдыг" хараад өөрийн эрхгүй хайрлан, бахархах сэтгэл төрдөгийг нуух юун. Тэдэнд эрдмийн их оргил өөд хөтөлж буй багшаас гадна эрхэм  хүндэт аав, ээж та нарын минь тус дэм маш их байдаг гэдэгийг сануулах гэсэн юм. Аливааг шинээр сурч байгаа болгонд элдэв адал явдал, урамшин баярлах, шантран гутраx, аймшигтай хэцүү мэт санагдах гээд элдэвийн л зүйлтэй тулгардаг нь хүмүүн бидний жам ёсоо. Тийм болохоор хүүхдийнхээ сурах гэж тэмүүлж буй тэрхүү оргилуун хүсэл тэмүүлэлийг дэмжиж, урам хайрлах нь юу юунаас ч илүү чухал байдаг билээ. Биднийг  бага сургуульд байхад  багш болоод аав, ээж нар маань бидэнд  гучин таван үсгийг цээжлүүлж,  түүнийг үгтэй холбож өгүүлбэр болгон уншиж, бичиж сургах гэж ямар их хичээл зүтгэл, цаг заваа зарцуулдаг байсныг бид өөрсдөө аав, ээж болсон хойноо мэдэрдэг билээ. Эх хэлээрээ эрдэм номонд шамдах гэдэг юутай сайхан, юутай амархан байгаа вэ?!

Гэтэл бидний үр хүүхдүүд маань харь улсад биднийг даган ирж бас л нэгэн шуурга давалгааг өөрийнхөө хэмжээнд туулж, өөрийнхөө насандаа ч байхгүй хүнд хэцүү бүхнийг бидэнтэй л адил бяцхан нуруун дээрээ үүрэлцэн явааг бид хэр мэддэгсэн билээ?! Тийм болохоор эрхэм аав, ээж та нар минь тэр жaaхaн БИЕ хүнийг хэрхэн ойлгож тусалж байна вэ? Эргээд нэг хараад санах гээд үзээрэй! Таныг завгүй, хүнд хэцүү ажил хийгээд ядарч зүдэрч яваа гэдэгийг ойлгохын дээдээр ойлгож байгаа хэдий ч нэгэнт л та өөрийнхөө ирээдүй бүр цаашилбал Монголын ирээдүйн хөгжил цэцэглэлтийн төлөө хөрөнгө оруулахаар зүтгэж байгаа нь л үнэн учраас тавьсан "шаваа" зөв зүйтэй өв тэгш, өндөр сайхан, амьдралын аливаа шуурганд унаж нурахгуй, унтарч бүдгэрэхгүй, бат бөх байлгахыг таны үр хүүхдэдээ тавьж буй анхаарал халамжаас асар их шалтгаалдаг юм. Тиймээс хүүхдийг хамгийн түрүүнд уншиж сурaхaд нь илүүтэй их анхаарал тавих нь чухал болов уу. Нэгэнт огтын танихгүй бичиг үсэгт сурах гэж өөрийнхөө хэмжээнд "зүдэрч" буй тэдэнд урам хайрлан хамтдаа уншихыг хичээгээд үзээрэй! Хэрвээ та англи хэл мэдэхгүй бол монгол ном уншиж өгч тэднийг "номонд дуртай" болгох бас үндэcнийхээ эх хэлийг мартуулахгүй байлгах нь хамгаас чухал юм шиг санагддаг. Аль ч улсын иргэд номноос өөрийгөө олж, номноос өөрийгөө мэдэрч таньдаг бичигдээгүй хуультай байдагыг эрхэм аав, ээж та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа болов уу!

Хэрвээ тэд уншаад сурчихвал өгүүлбэртэй тоогоо ойлгож, бодох, шинжлэх ухааныхаа хичээлийн хүнд хэцүү ярвигтай үг хэллэгүүдийг ухааран, тогтоож, бас энэ улсын түүх, соёлоос судалж мэдэх анхан шатны суурь мэдлэгийг олоод авчихаж байгаа юм.  Хүүхдийг уншуулж сургахад зурагтай номтой илүү ажиллавал сайн байдаг. Хүн өөрийн таван мэдрэхүйн хамгийн илүүтэй хэрэглэдэг харах мэдрэхүйн хүчээр ойлголтоо гүнзгийрүүлдэг. Тиймээс бага насны хүүхэдтэй зурагтай номон дээр аливаа энгийн зүйлүүсийг тайлбарлан таниулж бас монгол хэлээрээ ухааруулан ойлгуулахыг хичээгээрэй! Хамгийн наад зах нь хүүхдүүдэд өнгө будагнуудын нэр, таван хошуу малын нэрүүдийг англи, монголоор заагаад өгчихвөл тун илүүдэхгүй болов уу. Жишээлбэл: гадаадад өсч байгаа хүүхдүүд маань морь-унага, тэмээ-ботго, үхэр-тугал, ямаа-ишиг, хонь-хурга гээд сурчихвал адаглаад таван хошуу малаа монголоороо мэддэг болчихно, хойч үедээ тайлбарлаад хэлээд өгчихдөг л болох болов уу. Тэрнээс биш тэмээний хүүхэд, ямааны хүүхэд гээд зогсох нь бас л монгол аав, ээжүүд бидний нэгэн том алдаа болов уу? Мэдээж америк багш нь монголоор юу гэдэгийг заагаад өгөхгүй болохоор бид л үүнийг тэдэндээ тайлбарлан таниулах нь чухал юм даа. Ингэснээр бид үр хүүхдээ унаган хоёр хэлтэй хүн болгоод зогсохгүй бас цаашид өөр олон хэл сурах боломжийг нээж өгч байдагыг эрхэм уншигч та юу эс андах билээ.


•   Багш нартай холбоотой байх нь хамгаас чухал.

Таны хүүхдийг хэрхэн сайн сурч, боловсорч, бас хүмүүжиж байгааг танай хүүхдийн багшаас өөр хэн ч сайн мэдэхгүй ээ. Тиймээс хүүхдийнхээ багштай дор хаяад жилд хоёрхон удаа болдог Багш-Эцэг, эхчүүдтэй уулзах өдөрт нь цаг заваа тохируулаад ирэхийг хичээгээрэй! Биднийг бага байхад эцэг эхийн хурлыг бараг улирал болгонд хийдэг байсан тэр ч байтугай шаардлагатай бол түүнээс ч илүү хийдэг байсаныг маш сайн санаж байгаа байхаа. Гэтэл энд зөвхөн жилд хоёрхон л удаа болдог арван тавхан минут үргэжлэх уулзалтанд та нарын минь хэд нь ирдэг билээ дээ? Мэдээж бас л нөгөө ажлын боломжгүйгээс, хэлний бэрхшээл, цагийн мөнгөө алдахаас эмээх зэрэг давхар шаналалуудаас болоод хүүхдийнхээ багшийн царайг ч хараагүй төгсгөж байгаа аав, ээжүүд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.


Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. Энхрашаан
. нацагням
. Мижиддорж
. Ариунаа
. сараа
. должинсүрэн
. мядаг

Найзууд

Бичлэг: 21 » Нийт: 23
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax